Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > Гол мөрний усны түвшин ба урсацын урьдчилсан мэдээ 7cар
Гол мөрний усны түвшин ба урсацын урьдчилсан мэдээ 7cар
Гол мөрний хур борооны үерийн оргил үе гол төлөв 7 дугаар сард ажиглагддаг боловч энэ жилийн хувьд агаарын температур зарим нутгаар олон жилийн дунджаас дулаан, зарим хугацаанд агаар хэт халах зэргээс шалтгаалан ихэнх нутгаар гол мөрний усны түвшин тухайн сарын олон жилийн дунджаас бага ба түүний орчим байх төлөвтэй байна. Хангай нурууны араас эх авсан Чулуут, Суман усны түвшин олон жилийн дунджаас 10-60 см бага хэдий ч Хануй, Хойттамир, Урдтамир голууд олон жилийн дунджаас 10-40 см орчим их байх төлөвтэй байна.
Хэдийгээр ихэнх гол мөрний усны түвшин олон жилийн дунджаас бага, түүний орчим байх төлөвтэй байгаа хэдий ч 3 дугаар арав хоногт усны түвшин бага зэрэг нэмэгдэх төлөв ажиглагдана. Мөн тухайн хугацаанд орсон хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан огцом нэмэгдэж олон жилийн дунджийг давж, богино хугацаанд үерлэх, түр зуурын аадар борооны улмаас хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ. Иймд хуурай сайр, гуу жалга болон гол мөрөн даган нутаглаж буй малчид, хөдөлмөрчдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.
Гадаргын ус судлалын өртөө